Sinopsis
- -
Episodios
-
Баян аав Ядуу аав-Шарон.Л Лектер, Роберт.Т Киуозаки I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #26
16/03/2019 Duración: 52minАмьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм. Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг дээрх эрсдлийг байж болох хамгийн бага алдагдалтай туулаад өнгөрөх арга зам руу чиглүүлэхэд тус номын агуулга оршиж байна. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 6-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
-
Өгөх нь амьдралын хэв маягийн чухал хэсэг - Гаррет Вилсон | Нямын Найм #66
10/03/2019 Duración: 58minGerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ. Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ. Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа: - Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай - Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол - Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд -
-
"Мөнгө"-ний тухай хамгийн чухал ярианууд-Сайбара Риэко I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #24
06/03/2019 Duración: 58minБидний өдөр тутмын амьдралд мөнгөө үр, зарцуул гэсэн комманд бүхий зар сурталчилгаа өөрийн хүчирхэг байр сууриа эзэлсэн байдаг. Харин бид нар түүнийг анзаарч харсан болов уу? Энэ удаагийн дугаараар Кочи их сургуулийн төгсөгч Байгаль орчин, усны инженер мэргэжилтэй Аминзул зочин хөтлөгчөөр уригдан оролцсон. Бид хоёрын хувьд Сайбара Риэко гийн бичсэн “Мөнгө”-ний тухай хамгийн чухал ярианууд гэсэн мөнгөтэй харьцах урлагийг сонирхолтой байдлаар гайхамшигтай жишээгээр баяжуулсан номын тухай хамтдаа ярилцсан. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 4-р сарын 22-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
-
Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65
02/03/2019 Duración: 01h10minАнд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг. Та энэ дугаарыг сонссоноор - өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх, - материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай, - яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой, - хэрхэн тэнцвэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай, - гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах ө
-
Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64
18/02/2019 Duración: 01h12minБаяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.
-
“Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13
12/02/2019 Duración: 01h43minБид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ? Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж? Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа. ☀️Энэхүү контентыг бид анх 2016 оны 12-р сарын 13-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
-
Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63
03/02/2019 Duración: 01h25minСпортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч 2014 онд Азийн Наадамд анх удаа түүний дасгалжуулсан баг Шилдэг Наймд шалгарч байсан түүхтэй. Улмаар 2015 оноос Мандуул нь ТВ-ийн салбарт хөл тавьж хамгийн сүүлд гэхэд хоёр хөтлөгч хамтдаа хөтөлдөг байсан Дэлхийн хэмжээний шоуг ганцаараа хост хийж хөтлөгчөөр нь ажилласан болохыг бид бүхэн сайн мэдэх билээ. Мандуул ах бид хоёр энэ дугаартаа - Куба улсад очиж суралцсан түүний цаг хугацаагаар аялсан мэт түүх - Спортын гол 4 багана болон тэдгээрийг бид өөрсдийн амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох тухай - Куба улсад эзэмшсэн мэргэжил болон ааваасаа сурсан эрдмээ ашиглаж Монгол үндэсний шигшээ
-
Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл - Д.Бат-Октябрь (Oko) | Нямын Найм #62
27/01/2019 Duración: 58minДэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу олон улсад Око нэрээрээ алдаршсан өндөр бүтээмжийн эзэн бол бидний энэ удаагийн дугаарын зочин юм. Тэрээр түүнчлэн хэмжээгээрээ Олимпын наадмын дараа ордог Азийн наадамд 2018 онд Сквош теннисний спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ. Око ах бид хоёр энэ удаагийн дугаарт: - Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг. Иймд хэрхэн хангалттай, гүнзгий нойр авах вэ? - Өглөөг хэрхэн эхлүүлэх вэ? Гар утас болон бусад технологийн хэрэгслүүдээ өглөө болон үдэш хэрхэн зохистой хэрэглэх вэ? - Хэрхэн төлөвлөгөө гаргаж, гараасаа юм гаргах вэ? - Оюутан, төрийн албан хаагч эсв
-
Бяцхан зөрөөнүүд том ялгааг бий болгодог - Ч.Цэлмүүн | Нямын Найм #61
20/01/2019 Duración: 01h23minПодкастын маань энэ долоо хоногийн зочин бидэнд амьдралдаа гаргаж буй бяцхан өөрчлөлтүүд том ялгааг бий болгодгийг сануулсан Чинзоригийн Цэлмүүн юм. Дэлхийн ТОП 50 сургуулийн нэг, Япон Улсын Сэндай хотын Тохоку Их Сургуульд докторын зэрэг эзэмшин суралцаж, амьдарч буй нийгмийн эрүүл мэндийн магистр Цэлмүүн эгчийг бид бүхэн уран бүтээлч, дуучин гэдгээр нь түлхүү мэддэг. Тэгвэл энэ подкастаар та нийгмийн эрүүл мэнд тэр дундаа өвчний тархац зүй судлаач, докторант, өндөр бүтээмжийн эзэн Чинзоригийн Цэлмүүн гэдэг хүнтэй танилцах болно. Урлагийн карьерээ өндөрлүүлж, Япон улс дахь судлаачийн амьдралаа эхлүүлсэн түүх; Япон Монгол улсын соёлын, нийгмийн, хүний хандлагын ялгаа; шийдвэр гаргалтын сульдалт; Паретогийн гэгддэг 80/20 -ийн хууль түүнийг амьдралдаа хэрхэн хэрэглэх; асуудалтайгаа нүүр тулах; өдрийг хэрхэн эхлүүлэх мөн хэрхэн дуусгах тухай, хувийн сахилга баттай байх гэх мэт бусад олон гайхалтай сэдвийн хүрээнд бид ярилцав.
-
Боломжгүй зүйлийг боломжтой болгох - М.Ганбаяр (Gremix) | Нямын Найм #60
14/01/2019 Duración: 01h12minБоломжгүй зүйлийг боломжтой болгож, болдог гэдгийг нь хүмүүст харуулж, хэний ч яваагүй замаар урагш тэмүүлж, бусдад жим гаргаж өгч буй залуу бол бидний зочин Маамбаярын Ганбаяр буюу Гремикс юм. Өнгөрсөн 2018 онд 100 мянган хүмүүсийг өөрийн Youtube суваг дээрээ дагуулж "Silver Play Button"-ий эзэн болсон тэрээр одоо дэлгэцийн уран бүтээлд ч авъяас чадвараа харуулж байгаа юм. Ярилцсан сэдвүүдээс дурдвал: - Тухтай бүсээсээ гарах - Хойш нь юмыг тавьж, залхуурахаа болих - Төгс бүтээл гэж байдаг уу? Эсвэл зүгээр л хийх үү? - Өөртөө шаардлага тавих, хариуцлагаа ухамсарлах - Асуудлыг олон өнцгөөс харах гэх мэтчилэн -
-
Том зорилгоос бүү ай! - Г.Лхагвацэрэн (Жүжигчин Жижгээ)| Нямын Найм #58
16/12/2018 Duración: 01h38min2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрөөдөхөөс үл айж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, өөрийгөө таньж энэ амжилтдаа ямар их хичээл зүтгэлийн үр дүнд хүрсэн болохыг та энэ ярилцлагаас маань мэдэх болно. Мөн энэхүү подкаст маань бичигдсэн, түгээгдсэн өдөр бол жүжигчин Жижгээ ах аав болсон гэргий Гантогтох нь ээж болсон, хайртай хүүгийх нь төрсөн өдөр билээ. "Болдог юм болдогоороо" тохиосон энэхүү гайхалтай подкаст дугаараа хүлээн авна уу?
-
Хүний хөгжил гаднаас бус дотроос - Б.Тайван | Нямын Найм #57
26/11/2018 Duración: 01h37minХандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох болно.
-
Нямын Наймын Найм - Сэхээтэн Подкаст 1 жил - HH #56
18/11/2018 Duración: 56minЯг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн "Өндөр бүтээмжтэй хүний дадлууд" гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ. Нямын Найм подкаст маань энэ нэг жилийн хугацаанд дараах 8 сэдвийн хүрээнд зочдынхоо амьдралтай танилцдаг болсон юм: 1. Талархал - "Аливаа зүйлийг талархлаар эхлүүлэх нь" 2. Контент - "Мэдээллийн чанараас амьдралын чанар" 3. Оршихуй - "Тухайн цаг мөчид амьдрахуй" 4. Зуршил - "Зуршил таныг тодорх
-
Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55
11/11/2018 Duración: 01h12minТа амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Энэ дугаарын cover зураг дээр би М.Нандинзулын Тайванаа бид хоёрыг дүрсэлсэн бүтээлийг зориуд оруулсан нь мөн талархала
-
Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54
04/11/2018 Duración: 59minБусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ. Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)
-
Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53
22/10/2018 Duración: 01h10minФулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.
-
Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52
16/10/2018 Duración: 01h28min"Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та дараах болон бусад гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно: - Сонголтдоо эзэн байх тухай - Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага - Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай г.м ...
-
Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51
07/10/2018 Duración: 01h44minОй тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав: - Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл - Боломжийг турших нь - Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь - Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх - Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь - Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.
-
Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар
04/10/2018 Duración: 01h58minХагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.
-
Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16
26/09/2018 Duración: 01h02minБид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь. Өөртөө өөрчлөлт хийхэд бэлэн хэн бүхэнд энэ удаагийн яриа зориулагдсан болно.